Хуудас ачаалж байна…
MSQIЧанараар дэлхийдISO/IEC 17024 итгэмжлэл · 2024
Хуудас ачаалж байна…
«Монголын стандарт, чанарын хүрээлэн» нь тохирлын үнэлгээ, ажилтны баталгаажуулалтын үйл ажиллагаагаа шударга, хараат бус, ашиг сонирхлын зөрчлөөс ангид явуулах үүргээ дараах байдлаар нийтэд мэдүүлж байна.
Баримт бичгийн код
3.PCMS.MSQI.P02.2021
«Монголын стандарт, чанарын хүрээлэн» нь:
Тохирлын үнэлгээг шудрага байлгахад шийдвэр төгс байж, өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд баталгаажуулалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана.
Ёс зүйт манлайллаар үлгэрлэн, итгэмжлэгдсэн бүрэн эрх болон олон улсын гэрээний дагуух үүргээ шударгаар биелүүлж, гагцхүү хуульд захирагдан аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.
Аливаа хууль бус явдалтай эвлэршгүй байж, нээлттэй тэгш нөхцлийг ханган, ажилтан, албан хаагч, үйлчлүүлэгч, харилцагч нэг бүртэй алагчлалгүй, харилцан итгэлцлийн үндсэн дээр хамтран ажиллана.
БАТЛАВ
Г. Гантөмөр
Гүйцэтгэх захирал