Шууд хүсэлт гаргаад баталгаажуулах
Хүсэлт гаргагчийн боловсрол, туршлага шаардлагыг хангасан тохиолдолд сургалтад заавал хамрагдалгүйгээр шууд үнэлгээ, шалгалт, баталгаажуулалтын урсгалд орно.
MSQIЧанараар дэлхийд
Хуудас ачаалж байна…
Үндэсний итгэмжлэлийн төвөөр 2024 онд итгэмжлэгдсэн MSQI нь ISO/IEC 17024 стандартын дагуу тэргүүлэх аудитор, менежер, дотоод аудиторын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ олгодог.
2024
онд итгэмжлэгдсэн: Үндэсний итгэмжлэлийн төв · ISO/IEC 17024:2014
ISO/IEC 17024 нь хувь хүний мэдлэг, ур чадвар, чадавхийг үнэлж, баталгаажуулдаг байгууллагад тавигдах ерөнхий шаардлагыг тодорхойлсон олон улсын стандарт юм. Энэ стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь хараат бус, тогтвортой, харьцуулах боломжтой үнэлгээний процесстой байхыг баталгаажуулна.
Санамж: ISO 17024 нь хувь хүний мэдлэг, ур чадварыг шалгаж гэрчилгээ олгодог стандарт бол ISO 17021 нь байгууллагын менежментийн тогтолцоог баталгаажуулдаг өөр стандарт юм.
ISO/IEC 17024-ийн дагуу олгосон гэрчилгээ нь ажил олгогч, харилцагч, түншүүдэд тухайн хүн шаардлагатай мэдлэг, ур чадварыг бодитоор эзэмшсэн гэдгийг баталгаажуулж өгдөг. Энэ нь мэргэжлийн итгэлцлийг нэмэгдүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт болдог тул карьерийн болон байгууллагын өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлдөг.
Хамрах хүрээ
ISO/IEC 17024 стандартын дагуу дараах мэргэжлийн түвшний чадамжийн үнэлгээ, баталгаажуулалтыг гүйцэтгэнэ.
Үйл явц
MSQI-ийн баталгаажуулалтын процесс дараах үндсэн үе шатуудаас бүрдэнэ.
Өргөдөл гаргаж, боловсрол, ажлын туршлагын мэдээллээ ирүүлнэ.
Шаардлагатай түвшний сургалтад хамрагдаж, мэдлэгээ бэхжүүлнэ.
Мэдлэг, ур чадварыг үнэлэх бичгийн шалгалт өгнө.
Хараат бус баталгаажуулалтын хороо үр дүнг хянан үзэж шийдвэр гаргана.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO/IEC 17024 гэрчилгээг бүртгэж олгоно.
Тогтоосон хугацаанд мэргэжлийн хөгжлийн шаардлагыг хангаж, гэрчилгээгээ сунгуулна.
Шалгалтын нөхцөл, бүрдүүлэх материалын нарийвчилсан жагсаалтыг MSQI-ийн баталгаажуулалтын албан ёсны журмаас лавлана уу.
Дэлгэрэнгүй
Хүсэлт хүлээн авахаас гэрчилгээ олгох хүртэлх үе шат бүр баримтжуулсан, хараат бус журмын дагуу явагдана.
Хүсэлт гаргагч баталгаажуулалт хийлгэх хүсэлтээ шаардлагатай баримт бичгийн хамт илгээнэ.
Хүсэлт гаргагч
Баталгаажуулалтын алба хүсэлтийг хүлээн авч бүртгэн, бүрдэл хангасан эсэхийг шалгана.
Баталгаажуулалтын алба
Үнэлгээний шинжээч боловсрол, туршлага, мэргэжлийн шаардлагад нийцэж буй эсэхийг үнэлнэ.
Үнэлгээний шинжээч
Баталгаажуулалтад бэлэн эсэхийг шийдвэрлэнэ. Шаардлага хангаагүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг хүргүүлнэ. Шаардлагатай бол сургалтад хамруулна.
Үнэлгээний шинжээч
Шалгалтын хуваарь, байршил, зохион байгуулалтыг тогтоож, оролцогчид мэдэгдэнэ.
Баталгаажуулалтын алба
Хянагч-шалгагч шалгалтын явцад хараат бус хяналт тавьж, журмын дагуу зохион байгуулна.
Хянагч-шалгагч
Хөндлөнгийн шинжээч шалгалтын материалыг засаж, тэнцсэн эсэх үр дүнг гаргана.
Хөндлөнгийн шинжээч
Баталгаажуулалтын шийдвэр гаргаж гэрчилгээ олгоно. Тэнцээгүй тохиолдолд шалгалтын хариу, шалтгааныг мэдэгдэнэ.
Баталгаажуулалтын алба
Хувилбар
Хүсэлт гаргагчийн боловсрол, туршлагын үнэлгээнээс хамааран баталгаажуулалт хоёр өөр замаар явагдана.
Хүсэлт гаргагчийн боловсрол, туршлага шаардлагыг хангасан тохиолдолд сургалтад заавал хамрагдалгүйгээр шууд үнэлгээ, шалгалт, баталгаажуулалтын урсгалд орно.
Үнэлгээний дүнгээр сургалт шаардлагатай бол сургалтад хамрагдсаны дараа бэлэн байдлыг дахин үнэлж, шалгалтын урсгалд шилжинэ. Шалгалтад тэнцээгүй тохиолдолд сургалтад хамрагдсан гэрчилгээ олгоно.
Баталгаажуулалтын шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, шалгалтын журмын дэлгэрэнгүй мэдээллийг хүсэлт гаргасны дараа албан ёсоор хүргүүлнэ.
Баталгаажуулалтын хүсэлт гаргахАч холбогдол
Олон улсын хүлээн зөвшөөрөл
MSQI-ийн олгодог хувь хүний гэрчилгээ нь ISO/IEC 17024 стандартад нийцсэн бөгөөд PECB, Exemplar Global, CQI|IRCA зэрэг олон улсын тэргүүлэгч байгууллагуудын мөрдөж буй итгэмжлэлийн шаардлагатай адил түвшинд явагддаг.
PECB
ISO/IEC 17024 стандартаар магадлан итгэмжлэгдсэн, дэлхийд тэргүүлэгч сургалт, баталгаажуулалтын байгууллага.
Exemplar Global
АНУ-д төвтэй, тэргүүлэх аудитор, зөвлөхүүдийн ур чадварыг ISO/IEC 17024-ийн дагуу баталгаажуулдаг байгууллага.
CQI|IRCA
Дэлхийн хэмжээнд ISO системийн тэргүүлэх аудиторын сургалтыг магадлан итгэмжилдэг Их Британийн байгууллага.
ISO/IEC 17024 стандартын дагуу тэргүүлэх аудитор, менежер, дотоод аудиторын чадамжийн баталгаажуулалтын хүсэлтээ илгээнэ үү.