Хуудас ачаалж байна…
MSQIЧанараар дэлхийдISO/IEC 17024 итгэмжлэл · 2024
Хуудас ачаалж байна…
Мэдээ ачаалж байна…
Монголын стандарт чанарын хүрээлэн нь итгэмжлэлийн хамрах хүрээгээ өргөтгөн ISO17024 -ын шаардлага хангасан баталгаажуулалтын байгууллагаар амжилттай давтан итгэмжлэгдлээ.

Итгэмжлэлийн үндэсний төвийн дарга Ц.Батдоржоос итгэмжлэлийн үнэлгээг баталгаажуулж гэрчилгээг Гүйцэтгэх захирал Г.Гантөмөрт гардуулан өгөв. Ингэснээр зохих шалгуурыг хангасан ажилтануудыг олон улсын жишгийн дагуу ISO менежментийн тогтолцооны болон чанарын дэд бүтцийн үйл ажиллагаанд тохирлын үнэлгээ явуулах, удирдан чиглүүлэх, хэрэгжүүлэх гол үүрэгтэй тэргүүлэх аудитор, менежер, дотоод аудиторуудын мэдлэг, туршлага,үйл ажиллагааны чадавхийг үнэлэх, давтан үнэлэх үүрэг бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тасралтгүй менежментийн шинэ тогтолцоо тохирлын үнэлгээний салбарт анхдагчаар бий болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.

Үндэсний итгэмжлэлийн төвөөс 2024 онд олгосон итгэмжлэлийн дагуу тэргүүлэх аудитор, хэрэгжүүлэгч, дотоод аудиторын чадамжийг баталгаажуулна.
УншихЗөвлөх үйлчилгээ, сургалт, аудит, баталгаажуулалтын чиглэлээр хүсэлтээ илгээгээрэй.